
Цэцгийн мухлагаа мялааж нэгэн сайхан бичлэг, зураг хөрөг оруулъя гэж бодоод банжигийг зүгээр болохыг хүлээж байлаа. Цэцэг гэдэг ямагт хүнийг өөртөө татаж, анагаах, эрүүлжүүлэх увдистай гэдгийг Уранаа анд аль дээр тодорхойлоод баталчихжээ. Үнэхээр ч тийм ажгуу.
Би бээр 2006 оны зун Герман улсын хамгийн том нуур болох Bodensee, мөн тэр хавийн хот тосгодоор аялсан юм. Энэ нуур Mainau гэх нэртэй нэг аралтай бөгөөд энэ арал нь Цэцгэн арал /Blumeninsel/ нэрээрээ алдартай бөлгөө. Арлыг бүхэлд нь ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулж арчилсан нь үнэхээр нүд баясгаж сэтгэл сэргээмээр. Ингээд цэцгэн арал дээр авсан ганц нэг зургуудаас сонирхуулъя.

Сарнайн цэцэрлэг. Маш олон төрөл зүйлийн сарнайг тарьсан байсан ба тухайн сарнайн нэр төрөл, тарьсан цэцэрлэгчийн нэр, суулгасан он сар гэх мэт мэдээллийг жижиг пайзан дээр бичиж хажууд нь хатгасан байв.




Цэцгэн арал дээр байх хүлэмж. Энэ хүлэмж дотор халуун чийглэг бүсэд ургадаг мод ургамлыг ургуулж бас нэг бичил орчинг үүсгэсэн байв.

Хүлэмж дотор нэг иймэрхүү. Дал мод


2006 оны зун Герман улс өөрийн нутаг дээр дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж явуулсан билээ. Тэр цагт хаа сайгүй хөл бөмбөгөөр амьсгалж байв. Цэцгэн арал ч мөн ялгаагүй.



Сэтгэгдэлүүд:
Вафль: Гоё байгааз дээ
Хилде: Харин тиймээ, таньдаг газар. Чи бүр олон гоё зураг оруулах байлгүй хи хи.
Хохотушка: Баярлалаа. Уранаа аниа сайн мэдэж байгаа, удалгүй орж ирээд хариулчихна за.
Хэдүүлээ нийлээд ийм цэцэрлэгт хүрээлэн байгуулъя, хөөе. Амарч зугаалаад л, айн?
Хохотушка, би усанд хийгээд үндэслүүлж үзсэн. Болж байна лээ хө. Амжилт! Модоо ургуулаад мөнгөө үржүүлээрэй
Аманжи би одоо монголд шүү дээ хө. Нэг хэсэгтээ л эндээс бөгс маань ховхорч өгөхгүй байх. Харин би Salzburg орсон шүү. Тэр тухай удалгүй бичимз.
Namaig ignordchihsiinmuu tee za za ingeed ajlaasaa halagdchihsiin biz dee
Гайхааад дахиад бичсэн зүгээр л байна шүү
btw, nice shoot, would be nice to waiting your next shoots,
Сэтгэгдэл үлдээх: