Хавар болж урин дулаан айлчилж ажилсаг ганган авхай нар цэцэг жимсээ тарьж үрслүүлдэг цаг иржээ. Цонх, тагт, хашаа хороогоо цэцэг жимс, мод бутаар чимсэн айл ямар сайхан харагдах билээ. Ингээд манай цэцгийн мухлагт буй нэг наст цэцгийн үрийг танилцуулж байна. Нэг уутанд 5 грамм үр буй. Энэ нь үрний том жижгээс хамаарч 30-100 ширхэг байна гэсэн үг.
Morning Glory


Жижиг шар будаа шиг хар үртэй, энэ үрнээс нь манай мухлаг туршилтын журмаар 21 ширхэг үр суулгахад 3 хоногийн дараах байдлаар ингэж соёолсон байна. Тод цэнхэр, нил ягаан өнгийн цэцэгтэй.
Polar Bear


Энэ цэцэгнээс 3 үр суулгасан нь 7 хоногийн дараахи байдлаар ийм байна. Том цагаан цэцэгтэй тул туйлын цагаан баавгай нэртэй цэцэг бөлгөө.
Red Star

Улаан таван хошуу цэцэг.
Black eyed susan vine


Тагт болон цонх мөн дээврээсээ унжуулж тарихад тохиромжтой. Маш хөөрхөн шар, улбар шар таван дэлбээтэй цэцэгтэй болой. Хайртай, хайргүй, хайртай,....
Delphinium

Цэнхэр болон нил ягаан багц цэцгүүдтэй.
Blanket flower

Cathedral Bells

Сүмийн хонх гэгч энэ цэцэг сүмийн хонхтой тун төстэй тул ийм нэр авсан буйза.

Lavender

Лавендэл гэгч энэхүү ургамал европад нэлээн түгээмэл бөгөөд маш анхилам сайхан үнэртэй бутлаг ургамал юм. Тосыг нь үнэртэй ус, биеийн тос, уруулын будаг, саван гээд гоо сайхны бүтээгдэхүүний хольцонд оруулдаг.

За манай мухлагаас үрээ аваад цэцгээ тариад байгаарай охид, бүсгүйчүүд, залуучуудаа. Дээр дурдсан цэцгүүдээс өөр цэцгийн үрнүүд бас байгаа шүү.




Сэтгэгдэлүүд:
Хэний янаагүй, балконоо гоёноо
Эмби, чиний блог яагаад холби үсрээд байдаг болчихов оо?
Арслантай юу авдар мину зэ, тэр цэцгээр найруулсан нэгэн жорыг би чамд даруй хүргүүлсү. Аядуу сайхан хэрэглэвээс агаа шигээ цагийг ашиглаж, цайгаа чанаж цагаан үсээ самнаж, цал буурал сахлаа имрээд, царайлаг нүүрээ угаах зав гардаг юм, хахаха
нэг санал байнаа
хагас сайны номын баяр дээр цэцэг, цэцгийн урнуудээсээ аваад ир дэх уу?
нэг буланд узэсгэлэн худалдаа гаргасчих дэх уу?
Мань дэмжээд өгий...
Та хэд ярилцаж байгаад надад хариу хэлээрэй за...
Вафлийн оруулсан санал сонирхолтой л юм, тэгэхдээ очиж чадахгүй юм шиг байна. Бусад цэцэгчид маань очих байх оо.
Бобуся сайхан амарч байна уу? Сайн амарч авахгүй бол хар дарна шүү, хүүхээ
Сайн уу, Байфал минь? Яасан сайхан санал вэ? Гэвч яг тэр өдөр бид Улаанбаатарт байхгүй тул очиж амжихгүй нь ээ. Дараачийн удаад заавал оролцоноо
Намара минь үргэлж ажиллаад байлгүй хааяа ч гэсэн амарч бай л даа
Эртний анд Чабутан энэ хавиар морилон ирсэнд талархаад баршгүй. Эзгүй байж таардаг нь нэн харамсалтай. Чиний энэ саналыг бид хэлэлцэнээ
Монголбой мин; би чамд мэсэнжэрээр хариу өгсөн шүү
Байфалд баярласан шүү, дахиад л
Бие лагшин гэгээн тунгалаг, Зо8?
Мэдикалсайенс - Баярлалаа. Охиныхоо блогоор орох завгүй суугаа шүү, өвөө нь. Өршөөгөөрэй
ЧИ тэгээд сайхан хаваржиж байна уу
Царай зэвхийгээд
Үүлтэй тэнгэр шиг
Хаваржиж байна даа
Одоогоор
Эхлээд зарим үрийг бүлээвтэр усанд хийж 24 цаг байлгаад дараа нь сайтар чийглэсэн шороотой савандаа 1.5 инчийн гүнд суулгана. Үүний дараа саваа гялгар плёнкоор бүрж 22-24 хэмийн дулаантай газар тавина. Ийм нөхцөлд 2-3 хоногийн дараа үрнүүд маань соёолоод гараад ирж байна лээ. Би ч шороогоо хутгаад сууж байхдаа зураг хөрөг авах тухай санаанд орсонгүй ээ
haanaas uriig ni avch boloh ve
Сэтгэгдэл үлдээх: