
Францын хаан 13-р Людвиг анх ан гөрөө хийхдээ буудаллан хоноглож байх зорилгоор энэ ордонг 1623 онд бариулж эхэлсэн түүхтэй. Түүний хүү 14-р Людвиг хаан ангийн отгийг өргөтгөн бүр ордон болгож эндээ ажиллаж амьдрах болсон юм. Энэ ордон гоё сайхан, сүрлэг томоороо хол ойрд шагшигдаж европын олон хаад ноёд энэ ордноос үлгэр аван орд харш бариулсан байдаг.
Энэ удаа ордныг орхиод харин ордны өмнөх цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж хэдэн зураг дарснаа сонирхуулъя. Таалан соёрхоно уу.

Цэцэрлэгт хүрээлэн ордны өмнөх талбайгаас иймэрхүү харагдана.

Цэцэрлэгт том жижиг маш олон усан оргилуур байх ба өдөр бүрийн 15 цаг 30 минутаас эгшиглэх симфони хөгжмийн аянд оргилон бүжнэ. Бусад цаг усан оргилуурууд тайван байдалд байна.

Хөгжим эгшиглэж эхлэнгүүт ингээд оргилно доо.




Морин тэрэгтэн. Грекийн нэг домгийн баатар боловуу гэж тааж байна.

Засаж ургуулсан мод бут сөөг гэж янзын байгаа биз?








Баярлалаа.



Сэтгэгдэлүүд:
Их үр бүтээлтэй тэнэжээ гэхдээ маниусынхаа нүдийг баясгах гоё зураг их дарж
Сүүнэ, тарьсан модоо ийм болгоноо хи хи
Усан оргилуурын дэргэд бүсгүй тэврэн суухад жаргал шиг...
Зоригт, жаргал шүү жаргал ккк санал нэг,...
Стайл, дуу алдан хашхираа д яанам бэ чи. Би цочлоо ш тээ ккк
хэдэн чимдаан бас хэрэг болох у..
хэдэн цаг нисэх үү
2
9
Сэтгэгдэл үлдээх: