Халуун янаг ХАР АЛТАНЗУЛ

 

   Цэцгийн олон төрөл зүйл нь хайрын зууч байхаас гадна өнгө бас хайртай хосуудад чухал үүрэг гүйцэтгэдэг байсан байна. Хайртай бүсгүйдээ нэг ширхэг улаан сарнайг нэг ширхэг цагаан сарнайтай хамт хэзээч бүү өгөөрэй. Энэ нь бидний хооронд дайн эхэллээ гэсэн утгыг агуулдаг байна.

Дурлалт хосууд биесдээ ямар өнгийн цэцгийн баглаа бэлэглэх нь ямар утга учиртай болохыг товч танилцуулъя.

 

Ягаан алтанзул = Хайр

Ягаан сарнай = Энхрий, эмзэгхэн хайр

Улаан сарнай = Янаг хайр

Нэг улаан сарнай, нэг цагаан сарнайн хамт = Дайн

Олон улаан, цагаан сарнайн холимог = Үнэн зүрхний угаас нэгдмэл

Шар сарнай = Харамсал, Хардалт, Би чамайг уучлана

Шар нарцис /Narcissus/ = Миний мөрөөдөл, тэмүүлэл чамтай минь хамт биелсэн

Цагаан нарцис /Narcissus/ = Би чамайг санаж байна, Чамруу тэмүүлнэ, Надад найдварын оч өгөөч

Цагаан алтанзул = Төгсөшгүй, Үүрдийн хайр

Цагаан сарнай = Оюун санааны хайр, Нууцхан хайр

Цагаан лили = Цэвэр тансаг хайр

Цагаан Диантус /Dianthus/ = Нөхөрлөл, Би ганц бие, Би чиний шийдийг хүлээж байна.

Холимог Диантус /Dianthus/ = Нөхөрлөл, найз нөхдийн холбоо хамгийн чухал

Хөх алтанзул = Үнэнч хайр

Хар алтанзул = Халуун янаг

Сэтгэгдэлүүд:

1. Цасны чимээ | 2009-05-28 12:47:25
халууг инаг цэцэгүүд байнаа бүгд
2. Namara | 2009-05-28 13:12:10
Баглаанууд нь таалагдаж байгаа. Би боодолдоо дарагдсан баглаанд дургуй. Нэг л эрээн мяраан, гялгар саатай боодол цэцгийнхээ үзэмжийг дараад хиймэл хоосон харагдуулаад байдгийн.
3. Hilde | 2009-05-28 14:59:28
Алтанзул истаа гоё цэцэг ...
4. Badman | 2009-05-28 15:00:20
Сайхан мэдээлэл байна. Гялайлаа анд мээн.
5. Арима | 2009-05-28 15:05:35
Хөх алтанзул...
6. Namara | 2009-05-28 15:08:11
Хилдэ, харин тиймээ, хавар болохоор гадаа хаа байгүй алтанзул гоё шүү

Бадман Баярлалаа

Арима, хөх алтанзул гээд гүүглдсэн, өчнөөн мэдээлэл зураг гарч ирсэн шүү. Байдгийн байлгүй дээ. Би өөрөө бол хараагүй. Харыг ч бас ккк
7. Namara | 2009-05-28 15:11:42
Хилдэ, хаа сайгүй шүү, алдаад бичиж ккк
8. Гүзээ өвгөн | 2009-05-28 15:21:00
ene yarguinuud ih goy haragdah yuma
9. Hilde | 2009-05-28 15:30:22
... харин тэх бодлоо буулгах явцад техникийн алдаа гарах нь бий
10. Namara | 2009-05-28 15:32:12
Гүзээ өвөө, урдах бичлэгийн яргуй юу? энд яргуй хаана байна ккк

Харин тиймээ Хилдэ хи хи
11. Гүзээ өвгөн | 2009-05-28 15:36:35
ooo anduurchij saihan vansembruunuud bna
12. Emma_new | 2009-05-28 15:43:05
Goy tsetsegnuud bn shoo, saihan zovlogoo ogsond bayarlalaa, Nzaa shar altanzul tsetseg yadgiin bol oo, olon shirheg
13. Namara | 2009-05-28 15:43:06
ккк тийм байнаа өвөө, сайхан лянхуа сэсэгнүүд байна
14. Namara | 2009-05-28 15:43:44
Эмма, дараа мэдээд хэлье ккк
15. Agai | 2009-05-28 15:48:52
улаан алтанзул юу вэ
16. Namara | 2009-05-28 16:02:23
Агай, мэдээд хэлэмз
17. *САЙХАН САНАА* | 2009-05-28 16:13:32
хар, хөх-үү ховор л байх дооо
18. apabst | 2009-05-29 02:46:49
аанхан...
19. асуулт (зочин) | 2009-05-29 03:05:29
1 улаан сарнайг доош нь харуулаад бусад 8 цагаан сарнайг дээш нь харуулсан баглааг юунд зориулдаг вэ?
20. tuyanaa | 2009-05-29 10:46:30
хар алтан зул хамгийн сонин байлаа
21. Жиргээ | 2009-05-29 15:00:18
ene udriin erveexei bur xar Altanzul boljee
22. Namara | 2009-05-29 15:23:28
Санаа, тэр хоёр өнгө үнэхээр ховор байхаа, би л лавдаг хараагүй

Апавст, :-)

Асуулт, мэдэхээрээ хэлье хө

Туяанаа, харин тх

Жиргаа, яады, яадын.
23. ЗОРИГТ8 | 2009-05-30 18:37:43
хөх алтан зул ихэд таалагджийнаа
24. Namara | 2009-05-30 20:21:08
Хөх алтанзулын илэрхийлэх санаа нь хүртэл гоё байгааз дээ Зоригт шомбол оо.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.